Булган, Дэлүүн сумын хурлын төлөөлөгчдөд сургалт хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймгийн ИТХ-ын ажлын албанаас Булган, Дэлүүн сумын ИТХ-ын төлөөлөгчдөд
сургалт хийлээ.
Тус сургалт нь хурлын төлөөлөгчдөд сумын ИТХ-д
хуулиар олгогдсон эрх үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь мэдлэг олгох
зорилготой.
Сургалтын үеэр нутгийн өөрөө удирдах ёсны
байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн акт, заавар, журмуудыг
тайлбарлаж, практикт гарч байгаа хүндрэлүүдийг шийдвэрлэх арга замын талаар
хэлэлцүүлэг өрнүүллээ.
Аймгийн ИТХ-ын ажлын албанаас дээрх
сургалтыг цаашид бүх сумын ИТХ-ын төлөөлөгчдөд
зохион байгуулахаар төлөвлөж байна.