Растислав Бозик: Бид хөл бөмбөг тоглохоор ирсэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын хөлбөмбөгийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Растислав Бозик болон багийн ахлагч Н.Цэдэнбал нар тоглолтын өмнөх хэвлэлийн бага хуралд оролцсон талаар Монголын хөл бөмбөгийн холбооноос мэдээлж байна.
Энэхүү хэвлэлийн бага хурал дээр ахлах дасгалжууулагч Растислав Бозик: "Тажикистаны баг бол хүчтэй баг гэдгийг бид мэднэ. Хоёр баг хоёулаа бие биенийхээ тоглолтыг сайн судалсан гэж бодож байна.
Бэлтгэлийн үр дүнг одоо хэлэхэд хэцүү. Тоглолт л бэлтгэлийн үр
дүнг харуулах байх. Тоглолтын оноог тааж
хэлэх гээд яах вэ. Бид хөл бөмбөг тоглох гэж ирсэн. Удаан хугацаанд завсарласны
дараа хөл бөмбөг тоглоно гэдэг бидний хувьд хамгийн сайхан зүйл" хэмээн
онцолсон байна:
Харин багийн ахлагч Н.Цэдэнбал: "Тажикистаны
шигшээ баг хүчтэй баг гэдгийг мэднэ. Мэдээж энэ тоглолтоос бид оноо авахын
төлөө тоглох болно" гэлээ.