“Дэлхийн мөнгөний долоо хоног-2021” аяны нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-03-24 14:41:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Санхүүгийн боловсролын олон улсын сүлжээ (OECD/INFE)-ээс зохион байгуулдаг “Дэлхийн мөнгөний долоо хоног-2021” аяны нээлтийг Дундговь аймагт зохион байгууллаа.

Монгол банкны Дундговь аймаг дахь салбараас санаачлан зохион байгуулсан нээлтийн үйл ажиллагаанд ХААН, Хас, Төрийн банк, Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар, ГБХЗХГ, БШУЯ-ны харъяа Насан туршийн боловсролын төвийн төлөөлөл оролцжээ.

Тус аян 2021 оны 3 дугаар сарын 22-ноос дөрөвдүгээр сарын 12 хүртэл үргэлжлэх ба  "Суралц-Хуримтлуул-Өсгө" уриан дор иргэд, хүүхэд залуучуудад санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох, улмаар санхүүгийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах, мөнгөө зөв удирдах, хуримтлал үүсгэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах ажээ. 

相关新闻