Коронавируст халдварын нэг тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-24 16:50:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт коронавирусний батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ. 

Өвчлөл бүртгэгдсэн Өвөрхангай аймгийн "Сэмжид Хужирт" рашаан сувилалд амарсан таван иргэн Баянхонгор аймагт ирснийг шууд тусгаарлан ажиглах байранд шилжүүлж, шинжилгээний сорьцыг Улаанбаатар хот руу явуулаад байсан юм. Тухайн иргэдээс нэг иргэний шинжилгээнд коронавирусний халдвар илэрсэн байна.

Энэ сарын 15-21-ны хооронд тус рашаан сувилалд амарсан 68 настай (эрэгтэй) иргэнээс "Ковид-19" халдвар илэрчээ. 

相关新闻