Уул уурхайн бэлтгэн нийлүүлэлтийн судалгаа хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. "Бизнесийг дэмжих жил"-ийн ажлын баг энэ
сарын 22-нд хуралдаж, Дундговь аймгийн хэмжээнд “Уул уурхайн бэлтгэн нийлүүлэлт”
судалгаа хийхээр шийдвэрлэлээ.
Судалгааны ажлыг Канадын Засгийн газрын хэрэгжүүлж буй MERIT төслийн баг МҮХАҮТ-ын Дундговь аймаг дахь салбартай хамтран гүйцэтгэх ба судалгаанд жижиг дунд бизнес эрхлэгчид, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулах аж.
Энэхүү судалгааг хийснээр уул уурхайн компаниудын хэрэглэдэг
бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон гаргаж, жижиг дунд бизнес эрхлэгчид,
үйлдвэрлэгчидтэй холбон өгөх ба төрийн байгууллагаас орон нутгийн
үйлдвэрлэгчдийн зах зээлийг өргөжүүлэх, хөгжүүлэхэд хамтран ажиллахаар төлөвлөж
байгаа юм.