Өмнөговь аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн борлуулах төрөлжсөн дэлгүүрийг Улаанбаатарт нээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүрийг Улаанбаатар хотод нээлээ.
Энэхүү нь тус аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, Улаанбаатар хотын зах зээлд таниулах зорилготой юм. "ЖДҮ-ийг чадавхжуулах" хамтарсан хөтөлбөрийн хүрээнд уг ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үйлдвэрлэгчдийн борлуулалтын сувгийг нэмэгдүүлэхээр уг дэлгүүрийг "UB mart" худалдааны төвд нээсэн байна.
Тухайн дэлгүүрт бүтээгдэхүүнээ борлуулахаар хамтран ажиллах сонирхолтой үйлдвэрлэгч, аж ахуй нэгжүүд 88053668 утсаар холбогдон хамтран ажиллах боломжтой ажээ.