МҮОХ-ны гишүүдийн хурал энэ сарын 31-нд цахимаар болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хорооны гишүүдийн ээлжит хурлыг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулна.
Энэхүү хурлаар МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны тайлан болон 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг батлан хэлэлцэх юм байна. Тус хурлын товыг өнгөрсөн сард болсон МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурлаас гаргасан юм.
Олимпын их гэр бүлийн
гишүүдийг ээлжит хуралдаа идэвхтэй оролцохыг МҮОХ-ноос уриалж байна.