МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор Ж.Түмэн-Аюушийг шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Жамьянсүрэнгийн Түмэн-Аюушийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнажээ.
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын софт теннисний холбооны ерөнхийлөгч, “Ашгабат-2017” Азийн танхимын спортын наадамд оролцсон Монголын багийн ахлагч /Шеф-де-миссион/, “Мегастарс” клубийн захирлын албыг хашиж, спорт-олимпизмын үйлст үлэмж хувь нэмэр оруулж байгаа спортын зүтгэлтэн билээ.