Наурыз баярыг угтан их цэвэрлэгээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-22 11:20:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Жил бүрийн Наурыз баярыг угтан Өлгий хотын эргэн тойронд их цэвэрлэгээ хийдэг уламжлалтай.

Өлгий сумын Хот тохижуулах албанаас дээрх уламжлалын дагуу энэ сарын 19-ний өдөр аймгийн төвөөс гарах 6 чиглэлд их цэвэрлэгээний ажил зохион байгууллаа.

"Манай байгууллагаас Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг 81 албан байгууллагад албан тоот хүргүүлсэн. Үүнээс 68 байгууллага хуваарьт газартаа цэвэрлэгээ хийж, цуглуулсан хогоо хогийн нэгдсэн цэгт хүргэсэн. Үлдсэн байгууллагууд энэ долоо хоногт цэвэрлэгээнд гарна" хэмээн аймгийн Хот тохижуулах албаны дарга Т.Хурманшарив хэллээ.

相关新闻