Өмнөговийн эмч, мэргэжилтнүүд ХӨСҮТ-д ажиллахаар явлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-03-21 19:04:47
Өмнөговь /МОНЦАМЭ/ ХӨСҮТ рүү Өмнөговь аймгийн эмч, мэргэжилтнүүд ажиллахаар явлаа. Тус төвд ачаалал ихэсч, орон нутгаас эмч мэргэжилтнүүдийг ажиллуулахаар дайчилж эхэлсэн бөгөөд Өмнөговиос энэ сарын 21-нд таван эмч, мэргэжилтэн Улаанбаатар хотыг зорьсон юм.
Эдгээр эмч нар ХӨҮСТ-д нэг сарын хугацаанд ажиллах бөгөөд тухайн багт Номгон сумын эмнэлгийн эрхлэгч, тархвар судлаач эмч Х.Мядагмаа, Хүрмэн сумын эмнэлгийн эмнэл зүйн их эмч З.Энхбаяр, Сэврэй сумын эмнэлгийн сувилагч Ц.Бүүвэйбаатар, Цогтцэций сумын Сум дундын эмнэлгийн лаборант Ц.Мягмарсүрэн, Х.Шаравын нэрэмжит Бүсийн оношилгоо эмчилгээний төв/БОЭТ/-ийн түргэн тусламжийн жолооч Д.Гантулга нар ажиллаж буй.
Аймгийн Засаг дарга Р.Сэддорж эмч мэргэжилтнүүдэд тодорхой хэмжээний замын зардлыг хувиасаа шийдвэрлэсэн байна.

相关新闻