Цэнгэл сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Онцгой комиссын шийдвэрээр өнөөдрийн
13:00 цагаас эхлэн тус сумаас гарах хөдөлгөөнийг, 00:00 цагаас орох хөдөлгөөнийг
тодорхойгүй хугацаагаар тус тус хязгаарлалаа.
Учир нь энэ сарын 13-ны өдөр Цэнгэл сумын төвөөс холгүй газар орших "Эс жи групп" компанийн алтны уурхайд очиж ажиллаад, 14-ний өдөр буцсан иргэнээс Улаанбаатар хотод очсоны дараа /2021.03.18/ "Ковид-19" халдвар илэрсэн байна. Тухайн иргэний Улаанбаатар хотоос гарахдаа өгсөн PCR шинжилгээний хариу, Өлгий хотод ирээд өгсөн хамар хоолойн арчдасны шинжилгээний /түргэвчилсэн оношлуур/ хариу сөрөг гарсан аж.
Үсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ойрын болон дам хавьтал болох уурхайн 68 ажилтныг тусгаарласан бөгөөд өнөөдөр өглөө сорьц авч PCR шинжилгээ хийлгэхээр Ховд аймаг руу явуулжээ. Шинжилгээний хариу 48 цагийн
дараа гарна.