"Дорноговийн тарвас" хөтөлбөрийн дагуу ногоочид нэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн ИТХ-аас Орон нутгийн хүн амын хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, жимс жимсгэний нэр төрлийг олшруулах, тарвас, жимс жимсгэний усалгаатай тариалалт хөгжүүлэх, иргэн, аж ахуй нэгж байгууллага, хоршоодын үйл ажиллагааг дэмжих, орон нутгийн эрүүл хөрсөнд тарьж ургуулсан цэвэр органик жимс тариалах зорилгоор “Дорноговийн тарвас” хөтөлбөрийг баталсан.
Харин дээрх хөтөлбөрийн дагуу тус аймгийн ХХААГ-аас юун түрүүнд тарвас тариалдаг хүмүүтэйгээ уулзалт зохион байгуулах, нэгтгэж холбоо байгуулахаар төлөвлөж байгаа аж. Шинэ ургацын ногоо хэрэглэгчдийн гар дээр очих намрын үзэсгэлэн худалдаанаас өмнө Улаанбаатарт “Дорноговийн тарвас” нэртэй павильон, талбайтай болж бүтээгдэхүүнээ эртхэн борлуулахаар төлөвлөж буй талаар аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд ярив.
Дорноговь аймагт одоогоор 200 гаруй ногоочин газар тариалангийн салбарт ажилладгаас ихэнх нь тарвас тариалдаг аж. Тарвас нь гуатны төрлийн ногоо бөгөөд хулуу, амтат гуа, тарвас гээд зонхилдог байна. Гуатны төрлийн ургамал дулаан их шаардагддаг учир говь нутагт тариалахад хамгийн тохиромжтой ургамал аж.
Х.Эрдэнэбулган