Гэрийн тусгаарлалтад 1291 иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-18 13:51:53
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт Улаанбаатар хотоос ирсэн 1291 иргэн гэрийн тусгаарлалтад байна. Дээрх иргэдийг GPS-ээр хянаж байгаа бөгөөд дэглэм зөрчсөн тохиолдол илрээгүй, давтан шинжилгээний хариу нь сөрөг гарчээ. Сүүлийн хоёр сар гаруй хугацаанд Орхон аймагт сэжигтэй тохиолдол илрээгүй ногоон бүс хэвээр байна. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, амны хаалтаа тогтмол зүүж олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ хувийн дэглэмийг сахиж байх хэрэгтэй байна.

.  

 

相关新闻