Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга С.Батжаргал өнөөдөр цахим хурал хийж, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлийг өглөө. Учир нь Улаанбаатар хот болон Архангай, Төв, Хөвсгөл, Завхан аймагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдэж, халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул аймгийн нийт ард иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, хариуцлагатай байхыг анхаарууллаа.
Үүнд:
-
Ажилтан албан хаагчид, тэдний гэр бүлийнхэн онцын шаардлагагүй бол гэрээсээ
гарахгүй байх шаардлагыг тавих.
-
Үйлчлүүлж буй иргэдийн халуун хэмжих, QR код уншуулах, амны хаалттай иргэнд
үйлчлэх, гар ариутгагч байршуулах.
-
Удирдлагууд хуваарилсан багууддаа ажиллаж, ухуулга сурталчилгааны ажил зохион
байгуулах.
-
Иргэдтэй харилцахдаа амны хаалт тогтмол зүүх, хүн хоорондын зай барих,
гараа тогтмол угаах нөхцөлийг бүрдүүлж ажиллах.
- 3 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Монгол цэргийн өдрийг тэмдэглэхгүй байх. Олон нийтийг
хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглолоо.