Хуулийн байгууллагынхан эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-13 14:33:08

Хэнтий аймагт Шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг угтан, орон нутгийн иргэд болон хуулийн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд зарласан “Шүүх Эрх Мэдэл ба Шүүхийн Шинэтгэл” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шилдгүүдийг тодруулан шагналыг гардууллаа.

Эхний шатанд ирүүлсэн 13 эссэнээс онцлох тавыг шалгаруулан хоёрдугаар шатанд оролцуулжээ. Хоёрдугаар шатны шалгаруулалтыг Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн, профессор Д.Наранчимэг, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, дэд профессор Ц.Алтанцэцэг, тус сургуулийн багш, хууль зүйн шинжлэх ухааны доктор Л.Баасан (Sc.D), мөн сургуулийн багш хууль зүйн ухааны дэд профессор Г.Гантөмөр нар шүүж  дүгнэсэн байна.

Уралдааны тэргүүн байранд Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Түвшинбаяр, хоёрдугаар байранд Аймгийн хүний эрхийн байгууллагын ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбаясгалан, гуравдугаар байранд Аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгчийн туслах Г.Сарангэрэл нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан бөгөөд тусгай байранд тус шүүхийн мэдээлэл лавлагаа хариуцсан мэргэжилтэн Э.Оюун-Эрдэнэ, эрх зүйч Ц.Нандинцэцэг нар шалгарчээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

相关新闻