“Janssen”-н вакциныг онцгой үед хэрэглэхийг ДЭМБ зөвлөжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /TASS/.
“Johnson & Johnson” компанийн охин компани болох “Janssen”-д
гарган авсан вакциныг онцгой үед хэрэглэхийг ДЭМБ зөвлөжээ.
“Janssen” компанийн гарган авсан коронавирусний “Ad26.COV2.S” вакциныг бүх
улс орон онцгой үед хэрэглэх вакцины жагсаалтад орууллаа хэмээн мэдэгдэлд
дурдсан байна.
Европын эмийн агентлаг тус вакциныг 3 дугаар сарын 11-нд хэрэглэхийг
зөвшөөрсөн тухай ДЭМБ сануулан дурдсан байна.
Одоогоор ДЭМБ-ын онцгой үед хэрэглэвэл зохилтой коронавирусний вакцинуудын жагсаалтад
АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын “Comirnaty” вакцинаас гадна Их
Британи, Шведийн “AstraZeneca” компанийн Оксфордын их сургуультай хамтран
гарган авсан вакцинууд багтжээ.