Сингапурын төрийн албан хаагчдад интернэт ашиглахыг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАКУ. /Azertac/. Ирэх оны тавдугаар сараас эхлэн Сингапурт төрийн албан хаагчид ажлынхаа компьютерийг ашиглан интернэт сүлжээнд холбогдохыг хориглохоор болсон тухай “BBC” агентлаг мэдээлжээ.
Кибер аюул занал нэмэгдэж байгаа өнөө үед харилцан солилцсон бичиг баримт болон ажлын цахим шуудангийн хаягаас чухал баримтууд алдагдахаас сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ.
Уг шийдвэрийн дагуу, төрийн албан хаагчид ажил хэрэгтэй нь холбоотой ямарваа мэдээллийг хувь хүмүүсийн и-мэйл хаягаар илгээхийг хоригложээ. Сингапурчуудын зарим нь энэхүү шийдвэрт цочирдож, зарим нь эргэлзэн тээнэгэлзэж байна.
Тухайлбал, ухаалаг технологийг дэмжих санаачилгатай энэ шийдвэр нь зөрчилдөж байна гэж үзэж буй хүмүүс олон байна. Нууц чухал мэдээлэлтэй харьцдаггүй багш нарт хүртэл энэ хязгаарлалт хамаарч магадгүй байгаа нь хэт туйлширсан хэрэг гэж зарим сингапурчууд шүүмжилж байгаа юм.
Ийм хязгаарлалт нь кибер халдлагаас хамгаалж, ажиллах орчныг өмнөхөөс илүү аюулгүй болно" гэж уг ажиллагааг хариуцаж буй “The Infocomm Development Authority” агентлаг мэдэгдсэнийг “Channel News Asia” телевизийн суваг иш татан дамжуулжээ.
Хязгаарлалтад төрийн албаны 100 мянга гаруй компьютер хамрагдах төлөвтэй байна.
Х.Сарнай