“Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” гар зургийн уралдаанд Орхон аймгийн сурагчид тусгай байр эзэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-12 10:17:06
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабаас оюутан, сурагчдын дунд “Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” сэдэвт гар зургийн уралдааныг зохион байгуулжээ. Тус уралдаанд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 800 гаруй оюутан, сурагч бүтээлээ ирүүлснээс Орхон аймгийн гурван сурагч тусгай байрт шалгарсан байна.

Бага ангийн ангилалд Баян-Өндөр сумын 5 дугаар сургуулийн 5в ангийн сурагч О.Бүжин, ахлах ангийн ангилалд 2 дугаар дунд сургуулийн 11а ангийн сурагч Э.Анаржин, “Лаборатори” 8 дугаар сургуулийн 12а ангийн сурагч Б.Цэвэлмаа нар тусгай байрыг эзэлжээ.

Уралдаанд оролцсон 800 оюутан, сурагчийн ирүүлсэн бүтээлээс шилдэг 100 гар зургаар зургийн альбом бүтээж, ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулиудад тарааж, цэрэг эх оронч үзлийг түгээхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

 

相关新闻