Сум бүрт 120 айлын орон сууц барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 17 суманд хямд өртөг бүхий 120 айлын орон сууцны хороолол бий болно.
Тодруулал, Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт сум бүрт 120 айлын орон сууц барих “Сумдын шинэчлэл-Хөдөөгийн хөгжил” төсөл 2021-2024 онд хэрэгжихээр тусгагдсан юм. Уг төслийн эхний шат буюу сум бүрт барих орон сууцны зураг төсөл бүрэн гарчээ. Тэгвэл өнөөдөр энэхүү орон сууцанд орох иргэдийн захиалгыг сумын удирдлагууд хүлээн авч эхэлсэн байна. Уг орон сууцыг дулаан, цэвэр ус, ариутгах татуургын нэгдсэн шугам сүлжээнд холбож, нэгдсэн халаалтын зуух /гүний худагтай/, бага оврын ариун цэврийн байгууламжтай болгохоор төлөвлөсөн ажээ.
120 айл бүгд захилгаа өгсөн тохиолдолд тухайн суманд барилгын ажлыг эхлүүлэх ба энэ оны 11 дүгээр сар гэхэд эхний сумдын барилга ашиглалтад орно гэж тооцоолж байгаагаа холбогдох албанаас мэдээллээ.