Даланзадгадад 07.00 цагаас автобус иргэдэд үйлчилж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад 07.00 цагаас автобус иргэдэд үйлчилж байна.
Энэ сарын хүүхдээ сонсох өдрөөр хүүхдүүд аюулгүй байдлаа хангах үүднээс хүүхдийн автобус явуулах саналыг гаргасан билээ. Аймгийн удирдлагууд уг ажлыг зохих байгууллагуудтай ярилцсаны үр дүнд энэ сарын 11-ний 07.00 цагаас автобус явж эхэлснийг Даланзадгадын ОНХА-аас мэдээллээ.
Баруун сайхан, Зүүн сайхан, Гурван сайхан, Нисэх, Мачлны хороололд 07.00-18.00 цаг хүртэл, Гурван сайхан хорооллоос 5-р сургуулийн чиглэлд 07.00-08.00 цаг, 11.00-12.00 цаг, мөн 14.00-15.00 цагийн хооронд автобус үйлчлэхээр болжээ.
Ташрамд, Өмнөговь аймаг улсдаа анх удаа экобусыг 2018 онд ашиглаж эхэлсэн бөгөөд Даланзадгадад 8 экобус иргэдэд үйлчилж байгаа юм.