Гадаад ажилчдын тоо огцом буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-03-10 16:05:56

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт гадаад ажилчдын тоо 69 хувиар буурчээ. Үүнийг цар тахал гарсантай холбоотой гэж мэргэжлийн байгууллага тайлбарлаж байна. Тодруулбал, 2020 онд Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг арван ААНБ-аас 2386 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг орон нутагт хөдөлмөр эрхлүүлэх хүсэлтэй байгаагаа аймгийн ХХҮГ-т гаргасныг тус газар дээд байгууллагадаа уламжлан саналаа хүргүүлснээс 2237 гадаад иргэнд зөвшөөрөл өгсөн байна. Түүнчлэн гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг тухайн ААН-д хөдөлмөр эрхлүүлэхээр дэмжсэн үзүүлэлт 0.6 хувь болсон нь мөн огцом буурсан үзүүлэлт гэв. Ийнхүү зарим үзүүлэлт буурсан хэдий ч өндөр ур чадвар бүхий гадаад ажилчдыг дагалдуулан сургах үйл ажиллагааг хамтын гэрээнд тусгаснаар 230 иргэнийг мэргэшүүлэн байнгын ажлын байраар хангасан байна. 

相关新闻