Осол, гэмтлэл, гадны шалтгааны улмаас 46 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-10 11:36:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн онд осол, гэмтлийн 746 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 31.6 хувиар өссөн үзүүлэлт аж.

Шинэ тохиолдлуудыг харьяаллаар нь авч үзэхэд 84.5 хувийг аймгийн төв эзэлжээ. Бусад нь Ногооннуур /7.5 хувь/, Булган /2.4 хувь/, Алтай /1.7 хувь/, Баяннуур /1.3 хувь/ сумуудад бүртгэгдсэн байна.

Гэмтсэн иргэдийн 65 хувь нь эрэгтэйчүүд, 35 хувь нь эмэгтэйчүүд байна.

Осол, гэмтлийн тохиолдлын шалтгааны 58.8 хувь нь халтирч унаснаас, 17.1 хувь нь зам тээврийн осол, 10 хувь нь аливаа зүйлийн завсар хавчуулагдах, хаалганд хуруу хумсаа хавчуулж гэмтээх, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, мод гэхчлэн амьгүй механик хүчинд өртсөнөөс, 6.7 хувь нь түлэгдэлтээс болсон бол үлдсэн хувийг хүчирхийлэл, тодорхой сэдлээр учруулсан гэмтлүүд тус тус эзэлжээ.

Түүнчлэн осол гэмтэл, гаднын шалтгаанаас болж 46 иргэн нас барсан байна.  

相关新闻