“Pfizer”-ийн вакцин Бразилд тархсан хувилбарыг саармагжуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
НЬЮ-ЙОРК. /Reuters/.
АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компанийн хамтран гарган авсан вакцин Бразилд хурдацтай
тархаж буй коронавирусний шинэ хувилбарыг саармагжуулж буйг тогтоолоо гэж “New
England Journal of Medicine”
сэтгүүлд даваа гарагт нийтэлсэн судалгаанд дурджээ.
Вакцин хийлгэсэн хүмүүсээс авсан цус Бразилд анх илэрсэн, хурдан халдварладаг “P.1” хувилбарынхтай ижил мутацыг саармагжуулж байгааг “Pfizer” компани, Техасын их сургуулийн Анагаах ухааны төвийн судлаачдын явуулсан лабораторийн судалгаагаар тогтоосон байна.
Судлаачдын мэдээлснээр, саармагжуулах чадвар өнгөрсөн оноос тархсан өмнөх хувилбарын эсрэг үзүүлсэн үр дүнтэй ойролцоо байжээ. “Pfizer”-ийн өмнөх судалгаануудаар вакцин Их Британи, Өмнөд Африкт анх илэрсэн, илүү хурдан халдварладаг хувилбаруудыг саармагжуулж байгааг тогтоосон юм. Гэвч Өмнөд Африкт тархсан хувилбар хамгаалах эсрэг биетүүдийн түвшнийг бууруулж болзошгүй байдал ажиглагдсан билээ.