Төр, хувийн хэвшил хамтарч боловсролын салбарыг хөгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшлийн 167 ерөнхий боловсролын сургууль, 506 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Тэдний төлөөлөлтэй Боловсрол, шинжлэх ухааны сайд болон холбогдох газар, хэлтсийн дарга нар цахим уулзалт хийлээ.
Уулзалтын
үеэр Боловсролын тухай багц хуулийн төсөл, цар тахлын үеийн сургууль цэцэрлэгийн
үйл ажиллагаа гэсэн хоёр үндсэн сэдвээр санал солилцов.
Энэ
үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын хуулийн
төсөлд ирүүлсэн саналыг нэгтгэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм. Цар
тахлын үеийн хичээл сургалтын тухайд хувийн сургуулиуд онлайнаар хичээлийн
агуулгаа үзэж байгаа бөгөөд сурагчдын хамрагдал 90 хувь, эцэг эхчүүдийн сэтгэл
ханамж 85 хувь гэсэн судалгаа хийжээ.
Хувийн
сургууль, цэцэрлэгийн төлөөлөл танхимын сургалтыг эхлүүлэх, хувьсах зардлыг
шийдвэрлэх, багш нарыг шинжилгээ болон вакцинжуулалтад хамруулах хүсэлтийг
тавилаа.
Сургуулийн
өмнөх боловсрол буюу хувийн цэцэрлэгийн тухайд 39 мянган хүүхдийг энэ хичээлийн
жилд сургаж байна. Энд 5 мянга
гаруй багш ажилчин
ажиллаж байгаа юм. Хүүхдийн цэцэрлэгт хамрагдах хугацаа 3-4 жил байдаг боловч
хүүхдүүд суурь төлөвшлийн 70-80 хувийг 6 хүртэлх насандаа авдаг учир хамгийн
чухал боловсролын байгууллага болохыг сануулж байлаа. Нэг багшид ногдох
хүүхдийн тоо чанарт нөлөөлж байгаа болон нийгмийн баталгаанаас хувийн сургууль,
цэцэрлэгийн багш нар хоцрогдож байгааг энэ уулзалтын үеэр хэлж байв.
100 жилийн түүхтэй боловсролын салбарын ачаанаас хувийн
хэвшлийнхэн үүрэлцээд 30 орчим жил болж байгаа юм.