Мөнххаан суманд түр хөл хорио тогтоов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос 3 дугаар сарын 4-нд нийтийн тээврээр ирсэн таван иргэний нэг нь коронавирусний халдвар авсан иргэний ойрын хавьтал болохыг эрүүл мэндийн байгууллагаас тогтоожээ. Тухайн иргэн Мөнххаан суманд буусан байна. Улмаар аймгийн Шуурхай штабын хуралдааны шийдвэрээр тус суманд түр хөл хорио тогтоов.
Тодруулбал тус сум руу
орох болон гарах хөдөлгөөнийг хааж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр
зогсоогоод байна.
Сэжигтэй тохиолдлын PCR
шинжилгээг авч, Дорнод аймаг дахь лаборатори руу
илгээжээ. Хариуг иртэл сумын хөл хорио үргэлжлэх бөгөөд бусад суманд бүх үйл
ажиллагаа хэвийн горимоор явж байна.
Мөн дээрх иргэнтэй
хамт нийтийн тээврээр ирсэн иргэдийн ойрын хавьтлыг тогтоох ажлыг хийж байгаа
аж.