Бурхан багшийн сэрэг дүр цогцолборт найман суварга бүтээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-05 13:02:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. “Их шүтээн цогцолбор” ОНӨҮГ 2021-2025 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө сүсэгтэн олны хандив, дэмжлэгээр найман суварга бүтээх ажлыг тусгасан байна.  

Эхний хоёр  суваргыг орон нутгийн хөрөнгөөр, үлдсэн зургаан суваргыг хандиваар бүтээхээр ажиллаж байна гэж “Их шүтээн цогцолбор” ОНӨҮГ-ын захирал Б.Мөнхтогоо ярилаа. Одоогийн байдлаар хоёр суваргын ажил дуусч, хаврын дунд сарын шинийн гуравны билэгт сайн өдөр аравнайлах гэнэ.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат Бурхан багшийн сэрэг дүр буюу “Их шүтээн цогцолбор” ОНӨҮГ-ын захирал Б.Мөнхтогоотой уулзах үеэрээ иргэдийг соён гэгээрүүлэх чиглэлд түлхүү анхаарч ажиллахыг үүрэг болголоо. 

相关新闻