Бельгид “AstraZeneca”-гийн вакциныг 55-аас дээш насныханд тарихыг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БРЮССЕЛЬ. /Reuters/.
Бельгийн эрх баригчид Их Британи, Шведийн “AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн хамтран гарган авсан “COVID-19”-ийн вакциныг 55-аас дээш насны хүмүүст хийхийг
лхагва гарагт зөвшөөрчээ.
Бельгийн Эрүүл мэндийн
дээд зөвлөл “AstraZeneca”-гийн
вакциныг 55-аас дээш насныханд үр дүнтэй хэмээн зөвлөсний дараа
дээрх шийдвэрийг гаргасан байна.
Европын Эмийн
агентлаг “AstraZeneca”-гийн
вакциныг 18-аас дээш насныханд хийхэд аюулгүй гэж мэдэгдсэнийг үл харгалзан Бельги,
Герман, Франц, Итали зэрэг орнууд уг вакцины хэрэглээнд хязгаар тогтоогоод
байсан юм.
Харин Их Британид явуулсан судалгаагаар “AstraZeneca”-гийн вакцин өндөр настнуудад сайн үр дүн үзүүлж байгааг тогтоосонтой холбогдуулан Францын Эрүүл мэндийн яам уг вакциныг 65-75 насныханд тарихыг мягмар гарагт зөвшөөрчээ.
Мөн Герман ойрын хугацаанд ийм шийдвэр гаргах төлөвтэй байгаа талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Йенс Спан мэдээлсэн байна.