НҮБ-ын тэргүүн нүүрсний хэрэглээгээ халах үүрэг амлалт өгөхийг уриаллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
НЬЮ-ЙОРК. /UN/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Их Британид ирэх зургаадугаар сард болох дээд хэмжээний уулзалтын үеэр нүүрсний хэрэглээгээ үе шаттайгаар халах тодорхой төлөвлөгөөгөө танилцуулахыг “Долоогийн бүлэг”-ийн орнуудад уриаллаа.
А.Гутерреш нүүрсний эрчим хүчнээс цэвэр эрчим хүч рүү шилжих асуудлаарх цахим хуралд мягмар гарагт оролцох үеэрээ ийнхүү мэдэгджээ. Мөн Засгийн газруудын одоогоор өгөөд буй амлалт 2030 он гэхэд нүүрсхүчлийн давхар ислийн ялгарлыг 2010 оныхоос 45 хувиар бууруулах зорилтод хүрэхэд хангалтгүй байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
"Энэхүү зорилтод хүрэх хамгийн ач холбогдолтой алхам бол нүүрсний хэрэглээг цахилгаан хангамжийн салбараас үе шаттайгаар хасах юм" гэдгийг НҮБ-ын тэргүүн цохон тэмдэглээд, нүүрсэн цахилгаан станцын бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээ зогсоохыг аж үйлдвэржсэн орнуудад уриалжээ.