Нийслэлд зөвшөөрөлтэй 19 зуслан ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛЭнэ жил нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 19 зуслан хүүхдүүдээ энэ сарын 08-наас хүлээн авч эхлээд буй.
“Жавхлант”, “Нарс”, “Нарлаг”, “Маргаашийн хөгжил”, “Шонхор”, “Мөрөөдөл” зэрэг зуслан энэ сарын 15-ныг хүртэл Нийслэлийн “Хүүхэд гэр бүл хөгжлийн газар”-т бүртгэл явуулж байна.
Үнэ ханшийн хувьд 140-170 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд ”Нарлаг” 160, “Нарс” 170, “Жавхлант 165, “Мөрөөдөл” зусланд 165 мянган төгрөгөөр долоо хоног амрах боломжтой.
Ж.Болор