Баян-Өлгий аймагт цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 9-нээс эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-03-01 11:41:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 9-ний өдрөөс эхлүүлэхээр болов.

Харин ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ.

Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 7 хоногоор хойшлуулах болсон шалтгаан нь хүүхдүүдээс шээс, цагаан хорхойн шинжилгээ авч эмчийн үзлэгт хамруулж байгаатай холбоотой гэж аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас мэдээллээ.

Сургуулийн өмнөх байгууллагын үйл ажиллагааг нээхдээ 25 хүртэлх хүүхэдтэй бүлгүүдийг хэвээрээ, түүнээс олон хүүхэдтэй бүлгүүдийг хувааж хичээллүүлэх зохицуулалт хийх ажээ. 

相关新闻