Өндөршил сум малын хорогдолгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-25 19:57:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2021 оны хоёрдугаар сарын 25-ны байдлаар Дундговь аймгийн хэмжээнд 18,548 толгой мал хорогдсон ба өнгөрсөн 10 хоногийн хугацаанд малын хорогдол 5,997-оор нэмэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл хоёрдугаар сарын 15-ны мэдээгээр 12,591 том мал хорогдсон байсан бол 25-нд энэ тоо нэмэгдэж, 18,548 болжээ.

Малын хорогдлын байдлыг сумдаар нь авч үзвэл Эрдэнэдалай, Сайнцагаан, Дэлгэрхангай, Сайхан-Овоо суманд малын хорогдол хамгийн өндөр байгаа бол Өндөршил сум хорогдолгүй байна.

Хорогдлын байдлыг төрлөөр нь авч үзвэл ямаа 0,6 хувь, хонь 0,4 хувь, үхэр нэг хувь, адуу 0,5 хувь, тэмээ 0,3 хувийг эзэлж байгаа аж.

2020 оны эцсийн мал тооллогын дүнгээр тус аймаг 3,780,889 толгой мал тоолуулсны дотор 41,840 толгой тэмээ, 169,960 толгой адуу, 77,187 үхэр, 1,823,553 хонь, 1,668,349 ямаа тус тус байна. 

相关新闻