Дэлхийн банкны эдийн засагч Перугийн Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-06-10 11:02:55

МОСКВА. /Sputnik/. Перугийн эдийн засагч Педро Пабло Кучински Перугийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Кейко Фүжимориг яллаа.

Перу улсын Сонгуулийн үндэсний хорооны мэдээлснээр, Кучински 50.12 хувийн санал авсан бол Ерөнхийлөгч асан Альберто Фүжиморигийн охин Кейко Фүжимори 49.88 хувийн санал авчээ.

Санал тооллогын эхэн үед хоёр нэр дэвшигчийн авсан саналын тоо тун ойролцоо байсан юм. Кейко Фүжимори бол Перу улсын Ерөнхийлөгч асан Альберто Фүжиморигийн охин юм. Альберто Фүжимори хахууль авсан, хүний эрх зөрчсөн хэргээр шоронд ял эдэлж байгаа ажээ.

Сонгуулийн үндэсний хорооны мэдээлснээр, одоо 50 мянган саналын хуудсыг дахин тоолох гэж байгаа боловч тооллогын дүн Кучинскигийн ялалтад нөлөөлөхгүй юм.  

Перугийн шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол долдугаар сарын 28-нд болно.

Х.Сарнай

 

相关新闻