300-400 иргэнд шинээр газар эзэмшүүлэхээр төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-24 13:16:21

Ховд /МОНЦАМЭ/. Энэ онд Буянт голын ойролцоо гэр бүлийн хэрэгцээнд зориулж 300-400 иргэнд шинээр газар эзэмшүүлнэ гэж Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ.  

Тодруулбал, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаснаар Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэр, Буянт гол (их гол)-ын ойролцоо гэр бүлийн хэрэгцээнд зориулан 300-400 иргэнд 0.07 га газрыг шинээр олгохоор шийдвэрлэсэн байна. 

Шинээр газар авах иргэдийн хүсэлт, материалыг 2021 оны гуравдугаар сарын 1-12-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хүлээн авах аж. Мөн 89099968, 99259207, 70434018 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.  

Өнгөрсөн 2019 онд шинэ суурьшлын бүс болох Буянт голын ойролцоо 540 иргэнд шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гарч, холбогдох журмын дагуу иргэдэд газрыг нь олгож байжээ.   

相关新闻