Орон нутгийн хөгжлийн асуудлаар “Өглөөний цай” уулзалт зохион байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын санаачилгаар албан байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч нартай орон нутгийн хөгжлийн асуудлаар “Өглөөний цай” уулзалтыг зохион байгууллаа.
Уг уулзалтад албан байгууллагуудын удирдах 60 албан тушаалтан оролцсон бөгөөд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бодлогын тэргүүлэх чиглэлүүд, 2021-2024 онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг Засаг дарга О.Амгаланбаатар танилцууллаа.
Цаашид уг уулзалтыг 14 хоног тутамд зохион байгуулах бөгөөд албан байгууллагуудын удирдах албан тушаалтнуудаас орон нутгаа хөгжүүлэх шинэлэг санал, санаачилгуудыг 7 хоног тутамд авч хэвших ажээ. Түүнчлэн эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэх, албан байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээлэл солилцох байдлаар үргэлжилнэ хэмээн Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.