Токиод халдварын 178 тохиолдол шинээр илэрлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотод өнгөрсөн хоногт коронавирусний халдварын 178 тохиолдол шинээр илэрчээ.
Токиод өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-нөөс хойш өдөрт анх удаа халдварын 200-гаас цөөн тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм. Ингэснээр Японы нийслэлд илэрсэн халдварын нийт тохиолдлын тоо 109 912-т хүрсэн байна.
Японы Ерөнхий сайд Сүга
Ёшихидэгийн Засгийн газар энэ оны нэгдүгээр сарын 7-нд онцгой байдал
тогтоосноос хойш Токиод халдварын тохиолдлын тоо буурсаар байгаа юм.
Гэсэн хэдий ч коронавирусээр
халдварласан тохиолдолд хүндээр илрэх эрсдэлтэй өндөр настай хүмүүс халдвар
авах нь нэмэгдэж, халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо зарим өдөрт хоёр
оронтой тоогоор нэмэгдэж байгаа ажээ.