"1000 цүнх" аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-06-09 18:14:23

Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо /ББСБХ/ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс “1000 цүнх” аяныг эхлүүлж байгаагаа өнөөдөр нийтэд зарлалаа.

Энэхүү аяны зорилго нь бага орлоготой 1000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлэх, хүүхдийн сурч боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх, урам зоригийг нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө иргэдийг нэгтгэх, эерэг санал санаачилгыг идэвхжүүлэх явдал юм.

Уг аянд нэгдэхийн тулд иргэд байгууллага ХААН банкны 5007848866, ХХБ-ны 499213229 дансанд хандив өргөж болох юм. Аяны төгсгөлд тус холбооныхон 1000 өрхийн 14-өөс доош насны хүүхдэд шинэ цүнх, иж бүрэн хичээлийн хэрэгслийн хамт ирэх 8 дугаар сарын 25-ны өдөр гардуулна.  

Цаашлаад энэхүү аянаа идэвхжүүлж 10 мянган цүнх болгон өргөжүүлнэ гэж тэд ярьлаа.

З.Эрэвгийлхам

相关新闻