Бразилд халдвар авсан хүний тоо 10 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-02-19 15:16:55

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Бразилд коронавирусний халдвар авсан хүний тоо нэг хоногийн дотор 51 879-өөр нэмэгдэж, 10 030 626 болсон тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.


Бразил коронавирусний халдвар авсан хүний ​​тоо 10 саяас давсан дэлхийн гурав дахь орон болсон байна. Латин Америкийн тус томоохон улсад нас барсан тохиолдлын тоо 24 цагийн дотор 1367-аар нэмэгдэж, 243 457-д хүрсэн бол 9 сая орчим хүн эдгэрчээ.


Өнгөрсөн долоо хоногт 312 мянга орчим тохиолдол илэрсэн нь өмнөх долоо хоногийнхоос 10 мянга орчмоор буурсан үзүүлэлт ажээ.  


相关新闻