Алтанцөгц суманд хамгийн олон хүн гэрийн ажиглалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-19 12:26:23

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Цар тахлын голомтот бүс болох Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт ирсэн 380 иргэн /энэ сарын 18-ны өдрийн байдлаар/ гэрийн ажиглалтад байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Голомтот бүсээс ирсэн иргэд хөдөөгийн бүх суманд байгаа. Тухайлбал Алтанцөгц суманд хамгийн олон буюу 22, Цэнгэлд 16, Дэлүүн, Ногооннуур суманд 12, Буянт, Алтай суманд 11, үлдсэн сумдад 3-8 хүн хяналтад байна. Харин аймгийн төв Өлгий хотод 261 иргэнийг гэрийн ажиглалтад авсан. Эдгээр иргэдийн ажиглалтын 14 хоногийн хугацаа дуусмагц түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авах аж.

Улаанбаатар хотод "Ковид-19" халдварын шалтгаан, эх үүсвэр нь тодорхойгүй алаг цоог хэлбэрээр бүртгэгдсээр байгаа тул иргэд гэрийн тусгаарлалтын дэглэмийг чанд сахиж, бусдын эрүүл амьдрах эрхийг хүндэтгэж, мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг чанд сахихыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна. 

相关新闻