Футзалын шүүгчийн сургалт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-18 17:41:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо/ФИФА/-ны футзалын шүүгчийн сургалтын /2021.2.17/ нээлтэнд Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Шүүгчийн хорооны дарга Б.Гантиг, Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Монголжингоо нар оролцов.


Сургалтыг АХБХ-ны сургагч багш, футзалын ДАШТ-ийг шүүж байсан туршлагатай шүүгч Ясухиро Мацузаки удирдан явуулж байгаа юм. Мөн АХБХ-ны шүүгчийн хөгжил хариуцсан мэргэжилтэн Мохамед Розали Якуб сургалтыг тэргүүлж байна.


Хөл бөмбөгийн тэмцээн уралдаан тодорхойгүй хугацаагаар зогссон ч МХБХ-ноос олон улсын шүүгчийн сургалтыг зэрэглэлтэй шүүгчдийнхээ дунд ийнхүү зохион байгуулсаар байгаа юм.Футзалын зэрэглэлтэй шүүгчдийн дунд явагдаж буй тус сургалтаар футзалын дүрмийн шинэчлэлүүдийг танилцуулж, жишээ бичлэгүүд дээр үзүүлэн шүүгчидтэй нээлттэй харилцан ярилцаж, хэдий нэг танхимд биш ч үр дүнтэй зохион байгуулж байгаа юм. Сургалт 2 дугаар сарын 19-ний өдөр өндөрлөнө.



Ташрамд дурдахад, МХБХ-ны шүүгчийн хэлтсээс энэ сард дахин нэг сургалт зохион байгуулахаар бүртгэлээ явуулж эхлээд байгаа. Тодруулбал 2 дугаар сарын 22-28-нд анхан шатны шүүгчийн сургалтыг зохион байгуулах юм байна. 

相关新闻