Цагааннуур боомтоор 600 тонн малын тэжээл оруулах боломжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-17 16:53:06

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Цагааннуур болон Увс аймгийн Боршоо боомтуудаар малын тэжээл импортлохыг зөвшөөрлөө.

Улсын Онцгой комиссын шийдвэрээр Цагааннуур боомтын үйл ажиллагааг өнгөрсөн 11 дүгээр сарын 23-ны өдрөөс түр зогсоосон. ОХУ-аас импортын тэжээл орж ирээгүйгээс Баян-Өлгий аймагт малын тэжээлийн хомстол үүсэж, үнэ нь тасралтгүй өсөв. Улмар өнөөдөр зах зээлд хивэгний үнэ 25000-27000 төгрөг, 40 кг багсармал тэжээл 40000-42000, 50 кг багсармал тэжээл 47000-48000 төгрөгт хүрээд байгаа.

Цагааннуур боомтын үйл ажиллагааг зогсоохоос өмнө тус аймгийн 6 иргэн, аж ахуйн нэгж 600 тонн малын хорголжин тэжээл оруулж ирэхээр ОХУ-ын холбогдох байгууллагуудтай гэрээ хийж,  бүтээгдэхүүний үнийг нь төлсөн байжээ.

Ийнхүү Засгийн газраас дээрх боомтуудаар малын тэжээл импортлох шийдвэр гаргаснаар зах зээл дэх энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ буурах, хаваржилтыг хүндрэл багатай даван туулах боломж бүрдэж байна.  

相关新闻