Ж.Байден: АНУ зул сарын баяр гэхэд хэвийн голдиролдоо орж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-02-17 16:30:16

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д зул сарын баяр гэхэд нөхцөл байдал одоогийнхоос эрс өөрчлөгдсөн байж магадгүй юм гэж тус улсын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гаргийн орой "CNN" телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцох үеэрээ мэдэгджээ.


Ж.Байден “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтын хүчинд сүргийн дархлаа тогтсоноор коронавирусний тархалтыг “нэлээд бууруулах” бололцоотой гэж үзэж байгаа ажээ. “Тиймээс зул сарын баяр гэхэд нөхцөл байдал одоогийнхоос эрс өөрчлөгдсөн байна гэж бодож байна. Гэвч “хэтийдсэн амлалт” өгөхийг хүсэхгүй байна” гэж тэрбээр ярьжээ.


“Нэг жилийн дараа гэхэд харьцангуй цөөн хүн зай барьж, цөөн хүн амны хаалт зүүх шаардлагатай болно гэж бодож байна, гэвч бид хэлж мэдэхгүй шүү дээ” гэж Ж.Байден хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч энэ оны долоодугаар сарын эцэс гэхэд улс орондоо 600 сая тун вакциныг нийлүүлэн авах амлалт өгөөд байгаа юм. Гэвч тэрбээр тухайн үе гэхэд бүх вакциныг тарина гэсэн үг биш болохыг онцлон хэлжээ. 

相关新闻