Архи, согтууруулах ундаа худалдах цагийн хязгаар тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан "Цагийн хязгаар тогтоох
тухай" А/90 дугаар захирамжийг энэ сарын 16-ны өдөр гаргалаа.
Тус захирамжаар
цар тахлаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчлийн тоог бууруулах зорилгоор
аймгийн хэмжээнд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх цагийн
хязгаарыг 08:00-18:00 цаг хүртэл байхаар тогтоолоо.
Энэхүү хязгаарлалт
нь энэ сарын 16-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд гамшгаас хамгаалах
өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааны турш үргэлжлэх ажээ.