Хүчит тэжээлийн 50 орчим хувийг татан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-02-17 12:00:13
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд “Мэнд” хүчит тэжээлийн 50 орчим хувийг татан авч, малчдадаа хүргүүлж байна. 

Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-тай хамтран өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчин өрхүүдэд хүчит тэжээл олгохоор шийдвэрлэж, дээрх төслийг хэрэгжүүлж байгаа. 

Тодруулбал, хоёрдугаар сарын байдлаар 936,0 тн тэжээлийг татан авч, Эрдэнэдалай, Луус, Хулд, Дэлгэрхангай, Сайнцагаан, Сайхан-Овоо, Адаацаг, Дэрэн, Дэлгэрцогт суманд хуваарилан малчдад тараажээ.

Мөн Говьсүмбэр аймгийн Баянтал суманд ХХААГ-ын даргаар ахлуулсан ажлын баг гарч, Баянтал сумын зэргэлдээ аймгуудад оторлож байгаа малчдад 136,0т н хүчит тэжээлийг тарааж өгөөд байна.  

Дээрх тусламжийн хүрээнд тус аймгийн хэмжээнд нийт 1800 гаруй тонн тэжээл татан авахаас одоогоор 50 орчим хувийг нь татан аваад байгаа ба үлдэгдэл тэжээлийг яаралтай авах хүсэлтээ аймгийн ХХААГ-аас харъяа яамандаа хүргүүлсэн ажээ.  

相关新闻