АНУ-д гурван сая гаруй хүүхэд халдвар авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-17 11:24:16

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш энэ сарын 11-ний байдлаар 3.03 сая гаруй хүүхдийн коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан гэж тус улсын Хүүхдийн өвчин судлалын төв мэдээлжээ. Энэ нь АНУ-д илэрсэн халдварын нийт тохиолдлын 13 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.


АНУ-ын муж улсуудад “COVID-19”-ийн шинжилгээ өгсөн хүмүүсийн 6-18.3 хувийг хүүхдүүд эзэлж байгаа бол шинжилгээ өгсөн хүүхдүүдийн 5.2-29.6 хувийнх нь хариу эерэг гарчээ. Хүүхдүүдийг насанд хүрсэн хүмүүстэй харьцуулахад “COVID-19” халдвар хүндээр илрэх юм уу нас барах тохиолдол цөөн байгаа юм.


Тодруулбал, АНУ-ын 24 муж улс, Нью-Йорк хотын мэдээллээс үзэхэд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн 1.2-2.9 хувийг хүүхдүүд эзэлж байна. Түүнчлэн коронавирусээр халдварласан нийт хүүхдийн 0.1-2.3 хувьд нь л эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага үүсжээ.


Мөн “COVID-19”-өөр нас барсан тохиолдлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлсэн 43 муж улсын 10-т нь хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин үлдсэн муж улсуудад халдварын батлагдсан нийт тохиолдлын дунд хүүхдүүдийн нас барсан үзүүлэлт 0.05 хувиас хэтрээгүй байна.

相关新闻