Маргаашаас хөдөлгөөнийг нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-02-16 21:54:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас маргааш өглөөний 06.00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд хөдөлгөөнийг нээхээр боллоо.

Гэхдээ иргэдийг Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу сар шинийн золголт хийх зорилгоор зорчуулахгүй гэдгийг шуурхай Штабын дарга М.Хуягбаатар мэдээллээ. Хөл хорионы үед ажиллаж байсан 81 постын  49-ийг  буулгаж,  иргэдийн зорчих хөдөлгөөнд 32 пост энэ сарын 23 хүртэл хяналт тавин ажиллана. Харин Улаанбаатар хот руу зорчих хөдөлгөөнийг энэ сарын 23 хүртэл хориглож байгаа ажээ.


相关新闻