Баян-Өлгий аймагт 13 мянга гаруй толгой мал төллөөд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 2 сая 224
мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байна.
Үүнээс 885466
хээлтэгч төллөх ёстойгоос өнөөдрийн байдлаар 13496 хээлтэгч төллөж, мал төллөлт
1,5 хувьтай байна. Мөн 1007 толгой мал зүй бусаар хорогджээ.
Сагсай, Улаанхус,
Цэнгэл сумын малчид 120-200 км газарт малаа хаваржуулахаар нүүж эхэлсэн бөгөөд Ховд
аймгийн Мөнххайрхан, Дуут сумын нутгаар
оторлосон Булган сумын 774 өрхийн 64 мянган толгой мал өөрийнхөө сум руу буцан
орж ирж байна.
Мал төллөлтийн
ажил эхэлж байгаатай холбогдуулан малчдад дэмжлэг болгож улсын нөөцөөс 340 тн
өвсийг үнэгүй, 109,5 тн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох ажлыг орон нутгийн
удирдлагаас зохион байгуулж байгаа.
Аймгийн Хүнс,
хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр одоогоор өвөлжилт, хаваржилт хэвийн байна.