Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-16 16:39:12

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Элгэн багийн “Хонголын үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 270 км, сумын төвөөс урд зүгт 25 км/-т Малчин Г нь хоёрдугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагийн орчим малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлага хоёрдугаар сарын 15-ны 08:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Тус сумын Засаг даргаар ахлуулсан иргэд Г /31 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ыг хоёрдугаар сарын 14-ний өдрийн 23:50 цагаас эхлэн гэрээс нь баруун зүгт 20 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 04:00 цагт түр зогсоожээ. Хоёрдугаар сарын 15-ны өдрийн 08:40 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж гэрээс нь баруун хойд зүгт 5 км-т “Хайрханы шил” гэдэг газраас 09:20 цагт эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

相关新闻