100-гаас дээш настай 9 азай бууралд Ерөнхийлөгчийн бэлгийг гардуулж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-02-15 17:54:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт амьдардаг 100-гаас дээш настай 9 азай бууралд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын бэлгийг Сар шинийн баярын үеэр гардуулж өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цагаан сарын баярыг тохиолдуулан 100 ба түүнээс дээш настай буурлуудад жил бүр мэндчилгээ, гарын бэлэг илгээдэг уламжлалтай. Энэхүү бэлгийг өмнөх жилүүдэд орон нутгийн удирдлагууд Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс гардуулдаг байсан бол цар тахалтай холбоотой энэ жил шуудангаар илгээжээ.

Тус аймгийн хамгийн өндөр настай иргэн болох 109 настай М.Дина болон 101 настай Ш.Ханыш, 100 настай Т.Шинжай нар Улаанхус суманд амьдардаг. Мөн 100 настай П.Уламбаяр, Б.Ахбөпе, 103 настай Х.Батима нар Өлгий суманд, 102 настай А.Багий Цэнгэл суманд, Х.Шаней Сагсай суманд, М.Шамей Баяннуур суманд тус тус оршин суудаг байна. 

相关新闻