Олон улсын уралдаанаас монгол бүжигчид 4 алтан медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-02-15 16:33:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Балетын хөгжил сангийн санаачилгаар UNESCO-гийн ивээл дор зохион байгуулсан IUCDC буюу Олон улсын нэгдсэн цахим бүжгийн уралдаанд монгол хүүхдүүд амжилттай оролцжээ. 


Тодруулбал, Улаанбаатар хот, Дархан-Уул, Дорноговь, Завхан аймгаас оролцсон хүүхэд залуус ардын, сонгодог мөн орчин үеийн төрлөөр 4 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль болон тусгай байрын шагнал хүртжээ.


Тус тэмцээнд Орос, Герман, Канад, АНУ, Австрали, Хятад, Япон, Солонгос, Сингапур, Монгол, Малайз, Индонез, Хонконг, Макао, Тайвань, Хятад зэрэг орон, бүс нутгийн 1000 гаруй уран бүтээлч авьяас чадвараа сорьсон байна. Энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын Балетын хөгжил сангийн тэргүүн, МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг ажилласан юм.

Ардын бүжгийн төрөлд Жуниор, При-Жуниор ангилалд:

Дорноговь аймгийн Саран хөхөө театрын дэргэдэх Саруул дэнж хамтлаг алтан медаль ба Шилдэг үзүүлбэрийн шагнал

О. Мишээл Алтан медаль

Г. Энгүн Алтан медаль

Я. Түмэн-Эрдэнэ Мөнгөн медаль

А. Биндэръяа Мөнгөн медаль

М. Энхжин Мөнгөн медаль

Х. Хонгорзул Хүрэл медаль

Э. Эмүжин Хүрэл медаль

Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц.Эрхсаран тусгай байр

Ардын бүжгийн төрөлд сениор ангилалд:

Монголын Балетын Үндэсний сургуулийн багш Ё.Дамчаабадгар алтан медаль ба шилдэг үзүүлбэрийн шагнал

Завхан аймгийн уран бүтээлч, бүжиг дэглээч Э. Амаржаргал мөнгөн медаль

Сонгодог бүжгийн төрөлд:

Дархан-Уул аймгийн Гладнес клубийн баг тусгай байр

Ц. Молор Хичээл зүтгэлийн шагнал

Орчин үеийн бүжгийн төрөлд:

Ц. Молор тусгай байр,

О. Уянга тусгай байр тус тус хүртсэн байна.

Ардын бүжгийн төрлийн Жуниор В ангилалд:

Дорноговь аймгийн 2-р сургуулийн сурагч М. Энхжин мөнгөн медаль

Ардын бүжгийн төрлийн Жуниор ангилалд:

Нийслэлийн 84-р дунд сургуулийн сурагч Ц.Эрхсаран тусгай байрыг тус тус хүртсэн байна.






相关新闻