Баян-Өлгийд баяр амралтын өдрүүдэд гэмт хэрэг бүртгэгдээгүй тайван байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ. Баян-Өлгий аймгийн хэмжээнд Сар шинийн баяраар ноцтой гэмт хэрэг
бүртгэгдээгүй, нөхцөл байдал тайван байлаа гэж аймгийн Цагдаагийн газраас
мэдээллээ.
Баяр амралтын
өдрүүдэд Цагдаагийн газрын жижүүрийн албанд гэмт хэргийн шинжтэй 1, зөрчлийн
шинжтэй 8, бусад 2 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Эрүүлжүүлэх байранд 6 хүн
эрүүлжүүлэгдсэн байна.
Цагдаагийн газрын
нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, батлагдсан томилгоо,
зураглалын дагуу эргүүл, хяналт шалгалт хийлээ.
Мөн аймгийн Засаг
даргын 2021 оны А/72 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах, цар тахлаас урьдчилан сэргийлэх үүрэг бүхий
эргүүлд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар,
Өлгий сумын ЗДТГ зэрэг байгууллагуудаас нийтдээ 64 алба хаагч үүрэг
гүйцэтгэн ажиллалаа.